Уламжлалт ангаах ухаан
Ангилал: Мэдээ мэдээлэл
|
Монгол анагаах ухаан, үндсэн онол товч түүх Би энэхуү дугаараасаа эхлэн Б. Жигмэдийн туурвисан монгол анагаах ухааны онол түүхийн зарим үндсэн асуудлыг цувруулан нийтэлж байна. Дэд профессор Б. Жигмэд бол Өвөр монголын эмнэлгийн дээд сургуулийн хятад, монгол эмнэлгийн салбарын монгол эмнэлгийн үндсэн онолыг заан судлах тасгийн эрхлэгч болой. Тэрбээр их сургууль төгссөнөөсөө хойш эдүгээ хүртэл Өвөр монголын эмнэлгийн дээд сургуульд ажиллаж монгол анагаах ухааныг зааж сургах ажил хийхийн хамт монгол анагаах ухааны үндсэн онол, түүх, эртний бичиг материал зэргийг судлаж ихээхэн амжилт олж, бүтээл туурвисан бөгөөд одоо бүх улсын анагаах ухааны түүхийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хэрэг эрхлэгч гишүүн, «Дундад улсын анагаах ухааны түүхэн сэтгүүл»-ийн эрхлэх комисс болон Өвөр-монголын шинжлэх ухааны техник мэргэжлийн нийгэмлэгийн комиссын гишүүн, 'Өвөрмонголын анагаах ухааны түухийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн эрхлэгч монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, «Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толийн «Монгол анагаах ухаан цуврал боть»-йин найруулах комиссын гишүүн эм, эмнэлгийн дээд сургуулийн монгол анагаах ухааны сурах бичиг найруулан хянах комиссын дэд ерөнхий редактор, дундад улсын үндэстнүудийн шинжлэх ухааны түүх cудлах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Б. Жигмэд 1938 оны XII сапын 5-нд Их 3yv аймгийн одоогийн нутгийн өмнөт хошууны зүүн сумын Их цайдам хэмээх газарт солонгууд овогтны малчин Бадрахын rуравдугаар хөвгүүн болж төржээ. Малчин Бадрах бол арванесдүгээр зууны үеэс оодос засаг хошууны алдарт эмч Солонгуудын боолуны Умбалын хөвгүүн болох бөгөөд Бадрахын дүү нь туршлагыг нь өвөлсөн монгол эмч байсан тул түүний нөлөөгөөр Б. Жигмэд бага наснаасаа бичиг соёлыг cуралцахын хамт монгол эмнэлэгт дуртай болжээ. Тэрбээр 1958 онд Өвөрмонголын эмнэлгийн дээд. сургуулийн монгол эмнэлгийн тусгай мэргэжлийн үхааны ангид элсэн таван жил суралцаж монгол анагаах vxaaныг системтэй мэдлэг болон орчин үеийн анагаах ухааны ундсэн мэдлэгийг эзэмшигч сургуулиа онц төгсөж сургуульдаа багшаар улдэн монгол анагаах ухааны үндсэн онол заан судлах тасагт ажиллажээ. Хорин зургаан жилийн турш эм, эмнэлгийн дээд зэргийн сурган хүмүүжүүлэх, заан сургах, эрдэм шинжилгээний судалгааны болон эмчлэх, сурах бичиг зохион найруулах зэрэг ажлыг хийж иржээ. Хятадын эв хамт намын гишүун. Монгол анагаах ухааны онолыг заахын хамт «Монгол анагаах ухааны товч түүх» «Монгол анагаах ухааны үндсэн онол» зэрэг дорвитой ном зохиож, олон арван өгүүлэл бичиж, модон барын монгол «Лхантав» зэрэг бүтээлүүдийг хэвлэлд бэлтгэж, «Данжуур»-ын доторхи энэтхзгийн эртний анагаах ухааны зохиолыг шинжлэн эмхтгэжзэ. Б. Жигмэд судлагч шинжлэгч, багш эрдэмтэн, түүхч, төдийгүй сайн эмч юм. МОНГОЛ АНАГААХ УХААН Монгол анагаах ухаан бол хувьсангуй (диалектикч) аргаар эмнэлгийг гол болгон хуний биеийг эсэргүүцэлдэх, нэгдэх нэгэн бүхэл органик цогцоор үзэж байгалийн үзлийн үүднээс хүний биеийн үйл ажиллагааны ил, дотоод харьцааг шинжлэн судлах, амь насны үйл ажиллагааны үндсэн жам ёсыг тайлбарлан урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээнд үйлчлэх үндсэн онцлог бүхий нэгэн төрлийн анагаах шинжлэх ухаан мөн. Тэр нь урт удаан хугацааны эмчилгээний үйл ажиллагааны дунд аажмаар баяжин хөгжихийн дагуу бас төвд, энэтхэт хятадын анагаах ухааны онол бүтээлийг бүтээлчээр шингээн авч улмаар төгөлдөржин, биеэ даасан анагаах ухааны тогтолцоо болон бүрэлджээ. Монголчууд эрт дээр үезс урт удаан түухийн хугацаанд аглаг буйд хөдөө нутагтаа мал маллан нүүдэллэн амьдарч, аагим халуун, тэсхийм хүйтэн салхи бороо, цас шуурга мэтийн байгалийн зуд гамшигтай ямагт тэмцэл хийдэг байсны учир хүйтэн нойтноос шалтгаалж үүсэх өвчин хууч маш элбэг байжээ. Иймээс хүйтэн халууныг зохицуулж өвчин эмгэгийг анагаах тухай туршлага, мэдлэг болох чиг, хонь мал мэтийн идээ ундаагаао шимжүүлэн тамиржуулах мэдлэгийг аль эртнээс эзэмшин ашиглаж байлаа. Энэ тухай арван гуравдугаар зууны үед Юань улсын хааны хоолны эмч Хү-Ши-хойн зохиосон шим тэжээлийг ухааны зохиол «Идээ ундааны жинхэнэ товч»-нд нэлээд тодорхой тэмдэглэн дүгнэсэн байдаг. Тухайн уед монголчууд өөрийн :амьдрал, үйлдвэрлэлийн болон орон нутгийнхаа байгалийн газарзүй, өвчин эмгэг зэрэг орчин ахуйн нөхцөл байдалд тохирсон эмчилгээний дөхөм .арга барил, эм заслыг үүдэн rapгасан бөгөөд үйлдвэрлэл, амьдралын ,дунд хугарсан яс, мултарсаны үеийг тэгшлэн барих, оруулах, доргиж гэмтсэнийг доргиулж засах, хурсан муу цусыг ханаж гаргах, төөнөх, зүулэх засал болон байгалийн, халүун рашааныг ашиглах. зэрэг анагаах ухааны анхны мэдлэгтай болж, гарын авлага ч нэлээд хөгжин тэр үеийн монголчуудын эм, эмнэлгийн шаардлагыг үндсэндээ хангаж байсан юм. Ялангуяа дайнд шархдсан хүнд түргэн тусламж үзүүлэх талаар тун чадамгай байв. Энэ нь монгол анагаах ухааны уүслийн суурь болсон байна. Арван дөрөвдүгээр зууны уед энэтхэгийн эмчилгээ сувилгааны агуулгыг багтаасан «Алтангэрэл» гэдэг том зохиол уламжлагдан ирсэн бөгөөд «Сартуулын эмийн жор» дэлгэрч, монгол анагаах ухааны хөгжилтөд ихээхэн нөлөө үзүүлж хий, цөс (шар), шүлс (бадган) хураасан (хурмал) өвчнийг амирлуулах (намдаах) онолын суурийг тавьжээ. Арванзургадугаар зууны сүүлчээр төвдийн «Анагаах ухааны дөрвөн үндэс» (цаашид дөрвөн үндэс гэж тэмдэглэнэ) болон энэтхэгийн «найман гишүүнтийг зүрхэн хураангуй» зэрэг анагаах ухааны сонгодог зохиолууд уламжлагдан ирснээс хойш төвд, энэтхэг, хятадын анагаах ухааны онол, эмчилгээний мэдлэг монгол оронд нэн өргөн дэлгэрэн хөгжжээ. Монголын анагаах ухааны зүтгэлтнүүд оюуныхаа хуримтлуулсан мэдлэг туршлагынхаа суурь дээр бодит байдалтай амьд бүтээлчээр уялдуулан Энэтхэг, төвд, хятад анагаах ухааны арга билиг, таван махбодын сургаалыг суурь болгосон гурван махбод, долоон тамирын онолыг шингээн авсны дээр эмчилгээний үйлдэл, эм найруулах, хэрэглэх зэрэг талаар монгол нутгийн онцлог байдалд тохируулж түүнийг улэмжхэн баяжуулж хөгжүүлсэн бөгөөд онолын зарим хэсгийг дэлгэрүүлэн тайлбарлаж тодорхойлсон газар нэлээд олон буй Энэ тухай арван долдугаар зуунаас хойш монгол анагаах ухааны зүтгэлтнүүд эм, эмнэлгийн ном судар олныг зохион бичсэн юм. Тэдгээрийн дотроос үндсэн онол болон эмчилгээний онолыг багтаасан тусгай зохиол болох «Дөрвөн рашаан», эм судлалын тусгай зохиол «Үзэсгэлэнт нүдэн чимэг» эм найруулах ухааны тусгай зохиол «Эрдэнийн сан (Увдисын далай)» зэргийг дурдаж болно. Эдүгээгийн дэлхийн эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын онолын үүднээс үүнийг «Уламжлалт анагаах ухаан» гэж үзэж байна. Гэтэл дэлхийн бусад үндэстнүүдийн уламжлалт анагаах ухаан нь хөгжилтийнхөө явцдаа олонх нь нэгдэн шинээр хөгжиж байгаа одоо үеийн анагаах ухаанд байраа тавин өгч устах хэмжээнд хүрээд байгаа юм. Гэтэл монгол анагаах ухаан одоо болтол, мөн өөрийн онцлогийг хадгалан урагшлан хөгжсөөр байна. Үүний гол шалтгааны нэг бол монгол анагаах ухаан нь урт хугацааны эмчилгээний үйлдлийн - баялаг туршлагыг х у р и м т л'у у л с н a a р үл барам материалист диалектикч аргын гүн ухааны үзэл санаа бүхий онолын системүүдийг багтааснаар нийгэм, ард. түмэндээ гүн гүнзгий нөлөөтэй болж, өргөн уламжлагдан дэлгэрсэн явдал болой. Монгол үндэстэн цэцэглэн мандах явдалд монгол анагаах ухаан лут их хувь нэмэр оруулсныг түүхэн үйл явц гэрчилж байгаа билээ. Монгол анагаах ухаанд түүний бүхий л онолын системийн мэдлэг багтах бөгөөд хамрах хэмжээ нь маш өргөн байдаг. Үүнд гол агуулгыг нь үндсэн онол, эм найруулга, засал, эмчилгээ гзсэн - дөрвөн. хэсэгт хураангуйлж болох бөгөөд үндсэн онолын дотор эртний гүн ухааны арга билэг, таван махбодын сургаал болон амьдрахзүй, өвчнийзүй, оношлолын судлал, анагаах зарчим. арга багтана. Эм найруулгын дотор зургаан амт, найман чанар, хоёр хүч, арван долоон эрдмээр онолын удирдамж болгосон эмт бодисын судлал болон тан, талх үрэл, зуурмал, тосон эм, ханд зэрэг зм.найруулах ухаан багтана. Заслын дотор ханах, төөнөx, хатгах, доргилтыг засах зэрэг ширүүн засал болон чиг барих, түрхэж илэх, рашаан дэвтээлэг зэрэг зөөлөн засал багтана. Эмчилгээний энэ салбарт үндсэн зургаан өвчин болон халуун, хүйтний онолоор удирдамж болгосон дотор, мэс засал, халуун, хүйтэн өвчин, эмэгтэйчүүд, хүүхдийн, таван эрхтний арьсны өвчин, яс барих зэрэг шинжилгээний хэсэг багтана. Үүнээс гадна идээний явдал, эмчилгээний сувилал нэлээд чухал байрыг эзлэх бөгөөд энэ бүхэнд гэнэн материалист болон диалектик аргын үзэл санаа тэр чигээрэг тууштай туссан байгаа юм. Монгол анагаах ухаан гэдэг энэхүү ухаанд суралцах, судлах үндсэн арга бол түүхийн материалист болон материалист диалектикч үзлээр удирдлага болгож амьдрал болон эмчилгээний (бодит байдлаас үүсэж эртний хүмүүсийн туршлага, онолын зөв үнэлэхийн зэрэгцээгээр уг онол туршлагыг нь үйл ажиллагааны дунд тасралтгүй шалгаж, засварлаж хөгжүүлэх ёстой. "Харин түүнийг бүх талаар нотлох, үгүйсгэхийг гол болговол бүр буруу байна. Үүнд биеэ дааж бүтээлчээр сэтгэн «эртнийхийг эдүгээд үйлчлүүлэх, хуучны дэвшилт зүйлийг үргэлжлүүлж шинийг бүтээх» чиглэлийг зоримог хэрэгжүүлж, монгол үндэстний онцлог бүхий шинэ эм эмнэлгийн онолыг төгөлдөржүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Энэхүү зорилгодоо хүрэхийн төлөө дорно дахины болон европ эмнэлэг хийгээд бусад анагаах ухааны шилдэг зүйээс сайтар суралцан шингээн авч өөрийн онолыг улам баяжуулахын хамт одоо үеийн байгалийн шинжлэх ухааны мэдлэг болон техникийг гүйцэд төгс ашиглаж. эртний анагаах ухааны өвийг цаашид уудлан нээж, орчин үеийн үүднээс хандахыг мэрийн чармайх хэрэгтэй. Эртний хүмүүс түүхэн нөхцөл, хязгаарлалаас болж, хэдийгээр тэдний үүсгэсэн дурдсан маш олон онол дурдатгал нь нягт нямбай нотлогоо болон ончтой нарийн тоо бүртгэл буюу туршлагын судлагааны үндэс баримт үгүй боловч тухайн цаг үеийн нөхцөл байдал доор, зөвхөн урт удаан хугацааны хуримтлагдсан туршлага болон хийсвэр сэтгэхүйдээ түшиглэж, энэ мэт маш олон шинжилгээний салаа бүхий монгол анагаах ухааныг боловсруулж гаргасан явдал бол тийм ч хялбар хэрэг биш юм. Иймээс бид түүнд хэрээс нь дээгүүр хэтэрсэн шаардлага тавьж, дор бүр нь үгуйсгэж болохгүй. Ямар нэгэн шинжлэх ухааны хөгжилтөд хязгаар гэж байдаг үгүй юм. Бидний үүрэг бол энэхүү анагаах ухааны нандин өвийг залгамжлан, эрдэнэсийн сан дотроос нь жинхэнэ эрдмийг уудлан гаргаж, түүнийг уйл ажиллагааныхаа шалгалтаар дамжуулан сорыг нь авч, сулыг нь орхиж тасралтгүй хөгжүүлж борлуулахад оршино. Ингэвэл сая урьдахийгаа залгамжилж хойшихдоо зам нээж, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хамгаалахын төлөө нэн сайн үйлчлэх түүхт эрхийг биелүүлж чадах юм. МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТОВЧ ТҮҮХ Монгол анагаах ухаан бол монгол үндэстэний соёлын баялаг өвийн нэг бөгөөд урт удаан түүхэн хугацаанд өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн үйл ажиллагааны дунд хуримтлагдсан уламжлалт эмчилгээний туршлагын суурь дээр хөгжих явцдаа төвд, хятад, энэтхэгийн анагаах ухааны онол, бүтээлийг шингээн авч улмаар төгөлдөржин бүрэлдсэн монгол үндэстний онцлог бүхий биеэ даасан нэг төрлийн анагаах ухаан мөн. Анагаах ухааны хөгжилт бол бусад шинжлэх ухааны хөгжилттэй адилхан тухайн уеийн нийтэм, аж ахуй соёлын хөгжилттэй нэгдмэл холбоотой байдаг. Монголчууд аль эртнээс мал маллан, ан rөpөө хийж, монгол гэрээр нүүдэллэн амьдардаг байсан бөгөөд хүйтэн нойтон, салхи бороо, цас, шуурга мэтийн байгалийн зуд гамшигтай ямагт тэмцэж байсны учир идээ ундаа, цаг уур болон орчин ахуй, өвчин эмгэгийн хоорондох харьцааны тухай нэлээд ойлголттой байжээ. Жишээлбэл: Эртний монголчууд өөрийн орон сууц монгол гэрийн ариун цэвэр, орчин тойрон, малын хот хзвтэшийг цэвэр хуурай байлгахыг анхаардаг байсны хамт, хун бүр тус тусдаан аяга, халбага, нүүрний алчуур авч явдаг хувь биеийн эрүүл ахуйн (хамгаалах) сайхан заншилтай байжээ. Түүнчлэн биемахбодын хатуужуулан чийрэгжүүлэхийг онц эрхэмлэдэг байсан бөгөөд бөх барилдах, морь уралдах, харваж намнахыг ердийн зугаа болгож үүндээ туйлын авьяаслаг гарамгай байснаас сүүлийн үед монголын эрийн гурван наадам дэлхий даяар алдаршиж одоо болтол уламжлагдсаар байна. Энэ нь монголчуудын биемахбодыг чийрэгжүүлж, өвчин эмгэгээс амжилттай сэргийлэх, ямар ч саад бэрхшээлийг даван туулах шантаршгүй эрэлхэг, хатуу зоригоор хумүүжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн нь илэрхий юм. Ялангуяа идээ ундааны засал сувилгаа болон эс шингэсэн өвчний тухай нэлээд баялаг мэдлэгтэй байсан юм. Жишээ нь өвчний эх эс шингэсэн, эмийн эх ширгээсэн ус» гэдэг эртний домог үг байдаг. Монголчууд бас халуун жин, төөнөх засал, цагаан хоолны анагаах аргыг өргөн хэрэглэдэг байсан явдал бол тзр үед нэгэнт зохих хэмжээний эмчилгээний туршлага, онолтой болсныг гэрчилж байх бөгөөд мөн ч өөрсдийн эмнэлгийн шаардлагыг үндсэндээ хангаж чаддаг байсныг харуулж байгаа юм. Энэхүү суурь дээр монголчууд эртний дорны материалист гүн ухааны үзэл санааны нөлөөг хүлээн авч хөгжлийн шинэ шатандаа дэвшин оржээ. Гагцхүү тэр үед монголчуудад үсэг бичиг үгүй байсан болохоор эх хэлээр тусгай зохиол бичиж уламжлуулаагүй нь тун харамсалтай. Одоо хадгалж байгаа анагаах ухааны сурвалж бичиг сударт монгол анагаах ухааны тухай хамгийн эрт тэмдэглэсэн нь Чүн чи буюу байлдаант (МЭӨ 722—481) улсын үед зохиогдсон хятадын анагаах ухааны том зохиол «Нэй-жин» бичиг болно. Туүнд тэмдэглэсэн нь «Умарт хэмээх аглаг бөглүү говь орон болой. Газар нь өндөр, уур амьсгал нь тэсгим хүйтэн, тэндэх иргэд хээр оторлож цагаан идээ идмой. Хүйтэн өвчин олох аваас тусламой. Тиймийн тул төөнөх засал умартаас ирвэй» гэжээ. Энэхүү «Умарт орон» гэдэг нь Монголын өндөрлөг, тал нутгийг заасан хэрэг бөгөөд «хээр оторлож, цагаан идээ иддэг» гэдэг нь мөн монголчуудын өвөг дээдсийг багтаасан нүүдэллэн мал маллан амьдардаг умартын аймгууд байсан нь илэрхий. Арвангуравдугаар зууны эхээр Чингис хаан бүх монголыг нэгтгэснээс хойш Энэтхэг, Араб, Европ зэрэг улс орнуудтай арилжаа худалдаа өргөн хийж, соёлыг харьцаагаа улам өргөжсөнөөр соёл, аж ахуй нь нэн хөгжиж, зохих хэмжээний гар уйлдвэртэй болжээ. Мөн тэр үед монголчууд нэгэнт бичиг үсэгтэй болсон байв. Төвдийн анагаах ухааны алдарт зүтгэлтэн Ютиг Ёндонгомбо есдүгээр зууны үед зохион бичсэн «Дөрвөн үндэс»-дээ «Монгольн төөнөх засал»-ыг тэмдэглэсний гадна монголын «ханах засал»-ыг «Ютиг Ёндонгомбын намтар»-д тэмдэглэсэн байдаг. Тэр үед дайнд хүнд шархадсан өвчтөнийг анагаах, яс барих, тархи домнох зэрэг мэс заслын ухааны нэлээд баялаг туршлага, арга барилтай болсон байв. Жишээлбэл: сумны шархыг төмөр улайтгаж хайрах, хүнд шархтныг амьд үхэр, тэмзэний халуун хэвлий дотор хийж халуун цусны дэвтээлгээр аврах засал, гүн орсон зэвийг мэс заслаар гарган авах зэрэг мэргэжлийн тухай «Юань улсын түүх»-энд тодорхой тэмдэглэсэн буй. Үүний зэрэгцээгзэр идээ ундааны сувилал болон анагаах засал асар их боловсрон хөгжжээ.
* Монголчууд наад тал нь 1000-аас доошгүй жилийн өмнөөс бичиг үсэгтэй байжээ. (Редакцийн тайлбар) Манай улсад хамгийн эрт зохиогдсон шим тэжээлийн (ухааны утга зохиол болох «Идээ ундааны жинхэнэ товчийг Юань улсын хааны хоолны эмч Ху-Ши-хой зохиожээ. Түүний дотор монголчуудын идээ ундааны тухай сэдэв зонхилох байрыг эзлэх бөгөөд ялангуяа эрт дээр үеэс монголчуудын унд бөгөөд эм болгож байсан цагаан хоол цэгээ болон охь тэжээлт хоол болох хонины махны тухай нарийн тайлбар хийснээр барахгүй, монголчуудын идээ ундааны нэлээд олон зүйлийг хятад эмнэлгийн онолтой уялдуулж эмхэтгэн дүгнэсэн байна. Бас тэр үеийн Сидэмс гэдэг эмч «Рүй-жү тангийн туршлагат жор» гэх арван таван эвхмэл эмийн ухааны бичгийг хятад хэлээр зохиосон бөгөөд тухайн үед хятад, монгол эмч нарын нийтээр хзрэглэж байсан «Найман эрхэмийн далай», «Сахал өвсний үндэс 4-ийн үрэл» зэрэг жор бол бүр уг зохиолоос гарчээ. Түүнээс хойш хятад анагаах ухааны нөлөө монгол оронд улам гүн нэвтэрч монгол анагаах ухааны баяжин хөгжихөд зохих ёсоор нөлөөлжээ. Монголчууд зм хэрэглэх талаар мөн ч баялаг мэдлзг туршлагыг хуримтлуулсан бөгөөд Чингис хааны цэрэгт тусгай эмч ажилладаг байсан бөгөөд 1226 онд монгол цэргийн дотор хижиг өвчин дэлгэрснийг гишүүний үндсээр анагааж байсан тухай «Юань улсын түүх»-энд тодорхой тэмдэглэжээ. Монгол орны ургамлын онцгой зүйл болох цагаан гоёог эмэнд хэрэглэх тухай «Идээ ундааны жинхэнэ товч», «Руй-жу тангийн туршлагат жор», хятадын алдарт эмзүйч Ли-ши-жэнгийн бичсэн «Өвсөн эмийн товч» зэрэг олон зохиолд тэмдэглэгджзэ. Элсэн (говийн) газрын гаралтай болох улаан утас өвсний сүүгээр шарыг анагаах засал нь одоо болтол уламжлагдаж байна. Ойн монголчууд нь эмийн тухай нэн баялаг мэдлэгтэй байсан юм. «Урсууд, теленгуд, Кишитам зэрэг монгол аймгууд монгол эм жор сайн мэддэг бөгөөд монгол аргаар эмчлэх нь дэлхийд алдаршжээ» гзж арвандөрөвдүгээр зууны үед Рашиддин «Түүхсийн чуулган»-даа тодорхой тэмдэглэсэн байдаг. Эдгзэр нь арвандөрөвдүгээр зуунаас өмнө монголын уламжлалт анагаах ухаан, эм найруулгын мэдлэг туршлагаар баялаг байсныг харуулж байгаа юм. Монголчууд хоорондоо болон Араб, Энэтхэг, Европ зэрэг гадаад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн далимд монголын цaraaн гоёо болон амьтны гаралтай эмт бодис Дотор газар, гадаадад тархан, бусад газар, улс орны эмт бодис ч монгол оронд ихэзр ирж. монголын эм эмнэлгийн хөгжилтийг ахиулсан ажээ. |
| . Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх |
Сэтгэгдлүүд

